МТҮП нь инкубатор хөтөлбөрт хамрагдаж буй гарааны бизнес эрхлэгч байгууллагууддаа зориулж тогтмол сургалт, уулзалт, өдөрлөгүүдийг зохион байгуулдаг билээ.
Энэ удаад гарааны бизнес эрхлэгчдэд хэрхэн хөрөнгө оруулалт татах, зах зээлд нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гарааны компани болоход зөвлөмж хүргүүлэх зорилгоор AND Global-н гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнийг урьж “Хөрөнгө оруулалтын аргачлал, зөвлөмж” сэдвийн хүрээнд Япон улсаас хэрхэн хөрөнгө оруулалт татах талаар зөвлөгөө авч, туршлагаас нь сонсож, хэрэгтэй мэдээллүүдийг авлаа.
Мөн Startup Marketing Space-н Гүйцэтгэх захирал Д.Энхдэлгэр Хөрөнгө оруулалтын танилцуулга буюу “Pitch хэрхэн тавих вэ?” сэдвээр илтгэж, стартап компаниудын төлөөллүүдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, сонирхолтой яриа өрнүүллээ.
Өдөрлөгт оролцсон нийт инкубатор байгууллагууддаа болон үнэ цэнтэй мэдээлэл өгсөн хоёр илтгэгчдээ талархлаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.