Өмнөговь аймгийн “ХУРДАН CIOT” клубын ахлах ангийн сурагчид хамтын үйл ажилгааны хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ын үйл ажиллагаатай танилцлаа.
МТҮП-ын Сургалт, хөгжил хариуцсан ахлах менежер Ч.Сувд болон Мэдээллийн технологийн бизнесийг дэмжих хэлтсийн ахлах С.Номин байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав.
Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.
Сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.