Мэдээ

МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН “МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН БИЗНЕС УУЛЗАЛТ” БОЛЛОО

БНСУ-ын дэвшилтэт технологид тулгуурлан нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгах бодлого, гарааны бизнесийн эко системийн туршлага, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Монгол-Солонгосын хамтарсан мэдээлэл технологийн компаниудын бизнес уулзалтыг ЦХИХХЯ МТҮП-тай хамтран зохион байгууллаа.

Солонгос улсаас Honeypot Ventures, Guruship, Good Daddy компаниуд танилцуулгаа хийж, Монгол улсын төрийн болон, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах саналыг дэвшүүлсэн бол манай улсаас Монгол улсын Мэдээллийн технологийн экосистемийн зураглал, оролцогч талууд, онцлог шинж, хууль эрхзүйн орчин, төр, засгийн газраас үзүүлж буй дэмжлэг болон МТҮП-ийн үүрэг оролцоо, явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.

Түүнчлэн тус уулзалтад гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж Monyatravel LLC, Брайтон ХХК, Neolingo, “Смарт контракт” ХХК, “Метаког метрикс” ХХК ,Tetra FX studio ХХК, Эрин систем ХХК зэрэг компаниуд бизнесийн танилцуулгаа хийж олон улсын зах зээл тэр дундаа Азийн зах зээлд хэрхэн холбогдох зорилтуудаа танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд оролцогчид дотоодын болон олон улсын гарааны бизнес эрхлэгчдийн уралдаан, ODA-г дэмжих төсөл, AI online internship хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал хүргүүлснээс гадна бусад санал санаачилгуудыг дэвшүүлж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Related Article