Монгол Улсын татварын хуулиар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад олгогдсон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх, мөн татварын тайланг хэрхэн зөв гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтыг Татварын удирдлага, олон улсын татварын газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа удирдан явуулсан бөгөөд, мэдээллийн технологийн компаниудын татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын тайлангийн үйл явцын талаар мэдээлэл болон практик зөвлөмж өгөв.