“Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохион байгуулж байна.
Төлөвлөсний дагуу Хөвсгөл аймагт танилцуулах семинарыг амжилттай зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Э.Улам-Өсөх семинарыг нээж үг хэлэв. Энэ удаагийн семинарт 56 хүн оролцлоо. Зохион байгуулалтад дэмжин ажилласан Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн дагуу япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаг, Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр, МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Б.Батням “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө” сэдвүүдээр тус тус илтгэлээ.
МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрд шаардагдах чадварын түвшнийг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой шалгалт юм.
ИНКУБАТОР КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛЛОО
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын инкубатор хөтөлбөрт хамрагдаж буй гарааны компаниуд хагас жил тутамд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлүүлдэг билээ. Энэ удаагийн хагас жилийн