Танхим түрээслэх

Цаг:Мин
Цаг:Мин

Төлбөр болон хөнгөлөлтийн нөхцлийг заавал уншиж үзнэ үү!

*Төлбөрийн нөхцөл
  • Сургалтын танхим ашиглалтын нэг цагийн түрээсийн төлбөр 50,000 ₮ байна.
  • МТҮП-аас зохион байгуулж буй үндсэн болон нэмэлт, захиалгат сургалтуудын төлбөрийг 7 хоногийн өмнө байгууллагын дансанд байршуулсан байна. Сургалтын түрээстэй холбоотой төлбөр тооцоог Голомт банкны 1102099876 тоот дансанд тушаана.
  • Сургалтын танхимын түрээсийн төлбөр нь урьдчилсан төлбөрт байх бөгөөд түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд түрээслэх эрх үүснэ.
  • Сургалтын захиалгыг 7 хоногийн өмнө авах бөгөөд хэрэв захиалга дүүрсэн байвал хүлээлгэнд бүртгүүлэх болно.
  • Төлбөр тооцоог сургалт эхлэхээс 2 хоногийн өмнө бүрэн барагдуулаагүй бол захиалгыг цуцална.
  • Захиалагч байгууллага захиалгаа эргэн цуцалбал тухайн үйл ажиллагааны төлбөрийн 20 % суутган авч, үлдсэн төлбөрийг 3 хоногт багтаан олгоно.
  • Түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан захиалсан хугацаандаа сургалт зохион байгуулаагүй, захиалгаа цуцлан төлбөрөө буцаан авах талаар МТҮП-д сургалт зохион байгуулагдахаас 2 хоногийн өмнө ажлын цагт багтаан урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.
*ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

Дараах нөхцөлд хөнгөлөлт үзүүлнэ.

  • Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагуудын ажлын онцлог, шаардлагыг харан 20-30 хувь
  • Инкубаторын компаниуд хүсэлт гаргавал 40-50 хувь
  • 30- аас дээш цагийн сургалт зохион байгуулах тохиолдолд нийт үнийн дүнгээс 20 хувь
*ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

Тус гэрээг 2 хувь үйлдэж байгууллагын тамга тэмдэгээр баталгаажуулж авч ирнэ үү!

Түрээсийн гэрээг энд дарж татаж авна уу.
Захиалгах өгөх

Салбарын байгууллагууд