МТИШ-ын түгээмэл асуултууд

МТИШ хэдийд явагддаг вэ?

Шалгалт жил бүрийн 4 ба 10-р сард явагддаг.

МТИШ-ыг өгөхийн тулд ямар нэг төлбөр төлөх шаардлагатай юу?

Тийм. Бүртгүүлэгч нь шалгалтын бүртгэлийн хураамж төлнө.

Шалгалтанд ороогүй тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгох уу?

Үгүй, Харин бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийг цуцлуулсан тохиолдолд хураамжийн 75 хувийг буцаан олгоно.

Шалгалтыг ямар хэл дээр авах вэ?

Шалгалтын асуулт монгол болон англи хэл дээр байна.

Би мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Гэхдээ энэ мэргэжлийг сонирхон, бие дааж судалдаг. Энэ шалгалтыг өгч болох уу?

Болно, Шалгуулагчдад нас, боловсрол, мэргэжлийн хязгаар тавьдаггүй.

Шалгалтын дүнгээ тэнцсэн, тэнцээгүй гэдгээс өөрөөр тодорхой мэдэх боломжтой юу?

Боломжгүй

Ур чадварын стандарт гэж юу вэ?

Ур чадварын стандарт гэдэг нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтын ангилал бүрийн хамрах хүрээ болон хүндийн түвшинг тодорхойлдог.

Шалгалтанд бэлтгэх сургалт зохион байгуулдаг уу?

Тийм. Хавар болон намрын шалгалтын өмнө бэлтгэх сургалтыг өөрийн байран дээр тогтмол зохион байгуулдаг.

  • itpark
  • Уншсан:9256

Салбарын байгууллагууд