2021 оны намрын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

2021 оны намрын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2021 оны намрын шалгалт 11 сарын 21-ний өдөр 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 58 хүн бүртгүүлснээс МТПШ-д 26 шалгуулагч, МТИСШ-д 21, МТИАТШ-д 3 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-д 12 шалгуулагч буюу 46,2%, МТИСШ-д 2 шалгуулагч буюу 9,5%,  МТИАТШ-д 1 шалгуулагч буюу 33,3% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт

26

12

46,2%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

20

2

10%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

19

6

31,6%

Ерөнхий дүн

21

2

9,5%

 

МТИАТШ-ын амжилтын хувь

МТИАТШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

1

1

100%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

3

1

33,3%

Ерөнхий дүн

3

1

33,3%

 

Шалгуулагч нь МТИСШ, МТИАТШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Шалгалтын дүнг эндээс харна уу.

2021 оны намрын МТПШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага

1

Раднаабаатар Анар МУИС-ХШУИС, оюутан

2

Хишигням Бишрэлт ШУТИС-БУХС, оюутан

3

Мэндбаяр Дархижав Kholab.co design agency

4

Ганболд Нямцэрэн ШУТИС-БУХС, оюутан

5

Болормаа Бумзаяа ШУТИС-БУХС, оюутан

6

Мөнгөнсүх Бат-Эрдэнэ ШУТИС-БУХС, оюутан

7

Цэнд Одонтуяа СЭЗИС

8

Жамбалдорж Ганбаатар Монголын цахилгаан холбоо ХК

9

Цэрэндорж Бямбажаргал ШУТИС-БУХС, оюутан

10

Тогоохүү Булганмаа Хөдөө, аж ахуйн их сургууль, багш

11

Нэмэхбаяр Номинхүү МУИС-ХШУИС, оюутан

12

Мөнхжаргал Тунгалаг ШУТИС-БУХС, оюутан

 

2021 оны намрын МТИСШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага

1

Эрхэмбаатар Насан-Өлзий ШУТИС-МХТС, оюутан

2

Энхбаатар Өлзийхишиг Тапатрип ХХК

 

2021 оны намрын МТИАТШ-д тэнцсэн шалгуулагч /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага

1

Нацагдорж Энхсанаа United alliance ХХК

 

 

  • Сувд
  • 2021-12-15
  • Уншсан:5755

Салбарын байгууллагууд