МТ-ийн инженерийн суурь шалгалт

МТИСШ нь мэдээллийн системийг хөгжүүлэх, ажиллуулах болон хэрэглэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдийн мэдээллийн технологийн суурь болон ерөнхий мэдлэгийг үнэлэхэд чиглэгдэнэ. Тус шалгалтаар мэдээллийн технологийн үндсэн ойлголт, програмчлалд шаардагдах логик сэтгэлгээ, програмчлалын хэлний мэдлэг, програмыг турших арга техникийн мэдлэгийг шалгадаг.

Хэн өгч болох вэ?

Мэдээллийн технологийн чиглэлийн оюутан, мэргэжилтнүүд

Шаардагдах мэдлэг, ур чадвар

Шалгуулагч нь дараах үйл ажиллагаануудыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн үндсэн ойлголт, тодорхойлолтуудыг мэддэг
  • Програмчлалд шаардагдах логик сэтгэлгээг ашигладаг
  • Програмчлалын хэлний мэдлэг(ялангуяа C болон Java), тэдгээрийг ашиглан програм бичдэг
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг
  • Програм турших арга техникийг мэддэг, туршилтыг хийдэг
Шалгалтын хэлбэр
  • Өглөөний шалгалт:
    • Үргэжлэх хугацаа: 150 минут
    • Асуултын тоо: 80 асуулттай
    • Асуултын хэлбэр: Олон сонголттой тест
  • Өдрийн шалгалт:
    • Үргэжлэх хугацаа: 150 минут
    • Асуултын тоо: 8 асуулттай
    • Асуултын хэлбэр: Олон сонголттой тест
  • itpark
  • Уншсан:14053

Салбарын байгууллагууд