Өөрийгөө сорих

МТ-ийн паспорт шалгалтаар мэдээллийн технологийн стратеги, менежемент, технологийн ерөнхий суурь мэдлэгийг шалгадаг бөгөөд бизнесийн бүх салбарын ажилтан, ажиллагсдын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой хүн, мэдээллийн технологитой холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг эсвэл ажил үүрэг гүйцэтгэхдээ мэдээллийн технологийг хэрэглэдэг хүмүүс оролцоно.

Албан ёсны МТ-ийн паспорт шалгалт нь 100 асуултаас бүрддэг. Энэхүү сорилын шалгалт нь паспорт шалгалтын 10 асуултыг 20 минутанд гүйцэтгэх юм. Сорилын шалгалтын асуултууд нь өмнөх жилүүдийн шалгалтын асуултуудаас санамсаргүйгээр сонгогдон гарч ирнэ.

Сорилт өгөх

МТ-ийн инженерийн суурь шалгалтаар мэдээллийн технологийн үндсэн ойлголт, програмчлалд шаардагдах логик сэтгэлгээ, програмчлалын хэлний мэдлэг, програмыг турших арга техникийн мэдлэгийг шалгадаг.

Албан ёсны МТ-ийн инженерийн суурь шалгалт нь өглөө болон өдөр гэсэн 2 хэсгээс бүрддэг ба өглөөний шалгалт нь 150 минутанд 80 асуултыг (1 асуулт 1 минут 85 секунт) гүйцэтгэдэг. Энэхүү сорилын шалгалт нь өглөөний шалгалтын 10 асуултыг 20 минутанд гүйцэтгэх юм. Сорилын шалгалтын асуултууд нь өмнөх жилүүдийн шалгалтын асуултуудаас санамсаргүйгээр сонгогдон гарч ирнэ.

Сорилт өгөх

МТ-ийн ижненерийн ахисан түвшний шалгалтанд мэдээллийн технологийн төслийн хүрээнд өөрийн хүлээсэн үүргийг бие даан гүйцэтгэх чадвартай мэргэжилтнүүд буюу мэдээллийн технологийн дунд түвшний ажилтнууд оролцоно.

Албан ёсны МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт нь өглөө болон өдөр гэсэн 2 хэсгээс бүрддэг ба өглөөний шалгалт нь 150 минутанд 80 асуултыг (1 асуулт 1 минут 85 секунт) гүйцэтгэдэг. Энэхүү сорилын шалгалт нь өглөөний шалгалтын 10 асуултыг 20 минутанд гүйцэтгэх юм. Сорилын шалгалтын асуултууд нь өмнөх жилүүдийн шалгалтын асуултуудаас санамсаргүйгээр сонгогдон гарч ирнэ.

Сорилт өгөх

  • itpark
  • Уншсан:13530

Салбарын байгууллагууд