Захирлын мэндчилгээ

1681735816857181

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн цахим хуудсанд зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье!
Бидний уриа “Тал нутгийн цахим хурдасгуур”.
Монгол хүнд энтрепренер сэтгэлгээг таниулан нутагшуулах, мэргэшүүлэх, инновац нэвтрүүлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгох, гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Монголын цахиурын хөндийг хамтдаа бүтээх нь бидний эрхэм зорилго. Дундардаг баялаг бус ундардаг оюуны баялгийг бүтээж буй инновац, технологийн бизнесүүдээ дэмжиж, дэлхийд гарах гүүр нь болохоор зорин ажиллаж байна. Энэ хугацаанд МТҮП инкубаторын 46 элсэлтээр 160 гаруй гарааны бизнесийг бойжуулж, 480 бүтээгдэхүүн бий болж, 4512 ажлын байр үүсгэсэн байна.
Монголчууд бид оюун ухааны чадвар, спортын олон төрлөөр дэлхийд тэргүүлдэг болсон. Тэгвэл одоо технологи, инновац, шийдлээрээ дэлхийд өрсөлдөх цаг ирсэн гэдэгт итгэлтэй байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд
төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын олон талт хамтын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс оюутан, сурагч, мэргэжилтэн, инженер, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллахыг зорьсон хүн бүрд манай үүд хаалга үргэлж нээлттэй
байх болно.
Үе үеийн бүх хамт олон, удирдлагууд, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье! Бид бүхний цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж,  Мэдээлэл, технологийн үндэсний парктаа үнэт хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт бат итгэлтэй
байна.

“Монгол цахиурын хөндийгөө хамтдаа бүтээцгээе”
Хүндэтгэсэн,  МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКИЙН ЗАХИРАЛ Ж.ЗОЛЗАЯА

Салбарын байгууллагууд