МТ-ийн Паспорт шалгалт

МТ-ийн Паспот шалгалт нь бизнесийн салбарт ажиллагсдын эзэмшвэл зохих мэдээллийн технологийн ерөнхий суурь мэдлэгийг шалгах, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй хүний нөөцийг хөгжүүлэх болон улмаар мэдээллийн технологийг хэрэглэх бүх нийтийн чадавхийг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой. Тус шалгалтаар мэдээллийн технологийн стратеги, менежемент, технологийн ерөнхий суурь мэдлэгийг шалгадаг ба бизнесийн бүх салбарын ажилтан, ажиллагчдын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой хүн, мэдээллийн технологитой холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг эсвэл ажил үүрэг гүйцэтгэхдээ мэдээллийн технологийг хэрэглэдэг хүмүүс оролцоно.

Хэн өгч болох вэ?

Мэдээллийн технологийг ажил албандаа хэрэглэдэг бүх чиглэлийн мэргэжилтнүүд

Шаардагдах мэдлэг, ур чадвар

Шалгуулагч нь дараах үйл ажиллагаануудыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай байна. Үүнд:

  • Компьютерийн систем ба сүлжээний төхөөрөмжийн хэрэглээний тухай мэдлэг
  • Логик сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар, арга барил
  • Компьютерийн систем ба сүлжээний төхөөрөмжийн хэрэглээний тухай мэдлэг
  • Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг
  • Мэдээллийн системийн ажиллагаа, хөгжүүлэлтийн талаарх мэдлэг
Шалгалтын хэлбэр
  • Үргэжлэх хугацаа: 165 минут
  • Асуултын тоо: 100 асуулттай
  • Асуултын хэлбэр: Олон сонголттой тест
  • itpark
  • Уншсан:11089

Салбарын байгууллагууд