ШУТИС БОЛОН ХААИС-ИЙН ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС БОЛОН ХААИС-ИЙН ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн мэдээллийн технологийн II дамжааны оюутнууд, ХААИС-ийн системийн инженерийн II дамжааны нийт 29 оюутан сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ын үйл ажиллагаатай танилцлаа.

МТҮП-ын Сургалт, хөгжил хариуцсан ахлах менежер Ч.Сувд, Инкубатор менежер С.Номин нар байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав.

Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа.

Оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

#ITPark#мэдээллийнтехнологийнүндэснийпарк#itparktour

  • Enkhjin
  • 2024-06-07
  • Уншсан:410

Салбарын байгууллагууд