ICDL гэж юу вэ?

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Анх “Европийн компьютерийн хэрэглээний гэрчилгээ” буюу ECDL хөтөлбөр дор зохиогддог байсан уг шалгалт европ төдийгүй олон улсад нэр хүнд нь  өсч шалгалтанд хамрагдагсдын хүрээ улам бүр тэлж, тив дамжсан байна. Ийнхүү үйл ажиллагааны шаардлагаар “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” ба ICDL болж өргөжиж чаджээ. Өнөөдөр ICDL нь ECDL-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нэрний хувьд зарчмын ялгаа байхгүй, нэгэн ижил хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” 3 түвшний нийт 17 модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модуль  тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой.Тиймээс өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах сайхан боломжийг ШУПМТ нээлттэй болгож өглөө.

ICDL-ийн шалгалтын модулиуд

Суурь түвшин Стандарт түвшин Ахисан түвшин
  • Компьютерийн үндсэн ойлголт
    (Computer essentials)
  • Онлайн хэрэглээний үндсэн ойлголт
    (Online essentials)
  • Текст боловсруулах үндсан ойлголт
    (Word processing)
  • Хүснэгтэн мэдээлэл боловсруулах үндсэн ойлголт
    (Spreadsheets)
  • Үзүүлэн бэлтгэх
    (Presentation)
  • Өгөгдлийн сангийн хэрэглээ
    (Using databases)
  • Веб бэлтгэх
    (Web editing)
  • Зураг засварлах
    (Image editing)
  • Төслийн төлөвлөлт
    (Project planing)
  • Мэдээллийн технологийн аюулгүй байдал
    (IT security)
  • Сүлжээний орчин дахь хамтын ажиллагаа
    (Online Collaboration)
  • 2 хэмжээст зохиомж
    (2D Computer aided design)
  • Ахисан түвшний текст боловсруулалт
    (Advanced Word Processing)
  • Ахисан түвшний хүснэгтэн мэдээлэл боловсруулалт
    (Advanced Spreadsheets)
  • Ахисан түвшний өгөгдлийн сангийн хэрэглээ
    (Advanced Database)
  • Ахисан түвшний үзүүлэн бэлтгэл
    (Advanced Presentation)

Дэлгэрэнгүй

website

  • itpark
  • Уншсан:6356

Салбарын байгууллагууд