Стандартын төслийн санал асуулга

Төслийн нэр:

Мэдээллийн технологийн суурь мэдлэгийн стандарт

Боловсруулагч:

Дэд профессор, Док. С.Байгальтөгс, Мэдээллийн технологийн үндэсний парк

Зорилго:

Мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эзэмшвэл зохих мэдлэгийн түвшин, чадамж, чадварыг нэгдсэн загварт оруулан тодорхойлох, ур чадварын үнэлгээг бий болгох, энэ үндсэн дээр хэрэглэгчдийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, эзэмшсэн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

Монгол улсын хэмжээнд мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн байвал зохих мэдлэгийн түвшин, чадамж болон чадварыг тогтооно. Уг стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бүхий л аж ахуйн нэгж, байгууллагууд болон төрийн албан хаагчийн МТ –ийн талаарх эзэмшсэн байвал зохих суурь мэдлэгийн түвшин, чадамж , чадварыг тогтоох, төрийн албаны зөвлөл төрийн албаны шалгалтанд мөрдөх боломжтой болно.

Ач холбогдол:

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх мэдээллийн технологийн суурь мэдлэгийн загварыг тодорхойлох энэхүү стандартад тулгуурлан их, дээд сургууль болон бусад боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах боломжтой болно.Ур чадварын стандартыг хэрэглэх нь нийгмийн бүхий л салбарт “практикийн өндөр чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх”, төрийн байгууллагын “мэдээллийн технологийн салбарын мэдлэгийн түвшний бодит байдлыг танин мэдэх”-д чухал ач холбогдолтой.

Төсөл:

Та энд дарж стандартын төсөлтэй танилцана уу!

Санал асуулга

Таны санал Монгол Улсад мэдээллий технологийн суурь мэдлэгийн стандартыг батлахад их хувь нэмэр оруулах учир Та санал өгнө үү!

    Тийм Үгүй

    Та дэмжиж байгаа бол энэхүү стандартын хэрхэн сайжруулах болон стандартын агуулгын талаар саналаа бичнэ үү! Хэрэв та дэмжихгүй байгаа бол яагаад дэмжихгүй байгаа тухайгаа бичнэ үү!

    Салбарын байгууллагууд