Ил тод байдал

Хүний нөөц

МТҮП-ын хүний нөөцийн бодлого

МТҮП-ын зорилтот түвшинд хүрэхийн тулд шаардагдах ур чадвартай ажилчдаар МТҮП-ыг хангах , тухайн ажилтан тухайн ажлыг шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэхийн тулд ур чадвар, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сонирхлыг дэмжинэ. Хариуцлагатай, өндөр ур чадвартай , уян хатан ажиллах хүч бол тогтвортой өрсөлдөх давуу талын гол үндэс юм. МТҮП-ын техник технологийн өргөтгөл, хөгжил болон мэдээллийн технологийн зах зээлийн дэвшилтэт технологитой уялдуулан ажилтан ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлэх 1-2 жилийн төлөвлөгөөтэй ажиллана. МТҮП-ын ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагууд, сургалтын төвүүдтэй хамтран ажиллахаас гадна өөрийн сургалтын төвд ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулна. Бид ажилтнуудыг давтан сургалтанд хамруулж, хөгжүүлэх, хөрвөж ажиллах ур чадварыг бий болгож , мэргэжлийн шинэ түвшинд хүргэнэ.

Ажилчдын тоо, цалин хөлс

Ажилчдын тоо нь байгууллагын зорилтот түвшинд хүрэхэд гүйцэтгэх үүргээс хамаарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол дээр тулгуурлан байгууллагын бүтэц орон тоог батлан баримтлана. Иймд 2017  онд нийт ажиллагсадыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  Дугаар 89  тоот тогтоолд заагдсан орон тоо, цалингийн системээр ажиллаж байна.

Мэдээллийн технологийн үндэсний паркад ажилласнаар:

  • МТҮП-ын ажилтан болсноор Танд дараах боломжууд нээлттэй байна.
  • Нэгдмэл зорилготой эрч хүчээр дүүрэн, эвсэг залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
  • Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг
  • Олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
  • Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, ёс зүйтэй, шинэчлэгч, манлайлагч байх урам зориг, хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
  • Ажилтнуудын нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүдэд хамрагдана. (Эрүүл мэндийн үзлэг, хөнгөлөлт, тэтгэмжүүд, спорт зааланд хамруулах г.м)
  • Хамтрагч байгууллагууд, дэлхийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвших боломжтой.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат

МТҮП нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.

Бүрдүүлэх материал:

  • ТАХ Анкетыг хүлээн авах
  • Бакалавр болон магистрын дипломны хуулбар
  • Сүүлийн 3 сард авахуулсан өнгөт, 3*4 зураг 1 ширхэг
  • Өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт

Нээлттэй ажлын байрны анкет ЭНД дарж татаж авна уу!

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

  • I үе шат: Анкет хүлээн авах
  • II үе шат: Анкетын сонгон шалгаруулалт хийх
  • III үе шат: Ерөнхий мэдлэгийн шалгалт
  • IV үе шат: Ярилцлага
  • V үе шат: Ажлын санал, ажилд орох

Холбоо барих: Захиргаа удирдлагын хэлтэсийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Лхагвасүрэн: Утас: 91991545 И-мэйл: lhagvasurenb@itpark.mn

Зөвхөн тавигдах шаардлагад нийцсэн өргөдөл гаргагчтай утсаар болон И-мэйлээр холбоо барих ба хүлээж авсан бичиг баримтыг буцаан олгохгүйг анхаарна уу.

 

Оюутны дадлага

Бид эрхэм оюутан Таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр дагуу хэрэгцээтэй байгаа ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангасан 3-4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож байна.

Салбарын байгууллагууд