МТИШ-д бүртгүүлэх

Шалгалт нь жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг бөгөөд  шалгалтын өдрөөс 1 сарын өмнө МТИШ-ын бүртгэлийн онлайн системээр шалгалт өгөх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлдэг.

Алхам 1. Цахимаар МТИШ-ын бүртгэлийн системд бүртгүүлэх
МТҮП-ийн МТИШ-ын бүртгэлийн системд цахимаар бүртгүүлнэ. Энд дарж бүртгүүлнэ.
Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх

Шалгалтанд цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бүртгэл цуцлагдана.

  • Шалгалтын бүртгэлийн хуурамж: 100,000 – 220,000
  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны дугаар: 1102099876
  • Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, МТИШ төлбөр гэж бичих
  • Дансны нэр: Мэдээлэл, технологийн үндэсний парк
Шалгалтын хуурамжийг хөнгөлөх нөхцлүүд:
  • Их, дээд сургуулийн оюутан бол 50%;
Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах
Бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбарыг suvd@itpark.mn цахим шуудан руу илгээж бүртгэлээ баталгаажуулна.
Алхам 4. Шалгалтын эрхийн бичгийг хүлээн авах

Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтын өдрөөс 7 хоногийн өмнө таны цахим шуудангаар шалгалтад орох эрхийг илгээнэ.

Танд амжилт хүсье!

  • itpark
  • Уншсан:10079

Салбарын байгууллагууд