Дорноговь аймагт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Дорноговь аймагт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран Сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул үг хэлсэн бөгөөд тус хакатонд Ерөнхий боловсролын 1,2,3,5,6 гэсэн 5 сургуулийн нийт 25 сурагчид оролцсон юм.

Хакатонд оролцогчдыг шатрын хөлгөөр 9 багт хувааж, HTML&CSS сургалт, “Програмчлалын анхан шат” сургалтыг орж, сургалтын хүрээнд анхан шатны хөгжүүлэлт хийн, оролцогчдын дунд хөгжүүлэлтийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэмцээнд оролцогчдоос гүйцэтгэл, хэрэгжүүлэлт, дизайн, санаа, багийн ажиллагаа гэсэн шалгуур үзүүлэлтээр дараах 3 номинацыг тодрууллаа.

Мастер код  “Гил” баг

Дорноговь аймгийн 6-р сургуулийн 11г ангийн сурагч Н.Дэлгэрмаа

Дорноговь аймгийн 3-р сургуулийн 10в ангийн сурагч Б.Баяржавхлан

Дорноговь аймгийн 1-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Будцэрэн

Цэвэр код “Морь” баг

Дорноговь аймгийн 2-р сургуулийн 11а ангийн сурагч А.Тэмүүлэн

Дорноговь аймгийн 6-р сургуулийн 10г ангийн сурагч М.Мөнхбаяр

Дорноговь аймгийн 5-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Пүрэвдарь

Хурдан код “Хүү” баг

Дорноговь аймгийн 5-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Сансармаа

Дорноговь аймгийн 1-р сургуулийн 11а ангийн сурагч А.Жавхлантөгс

Дорноговь аймгийн 3-р сургуулийн 10б ангийн сурагч Г.Ганбаяр нар шалгарч тус бүр мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд оролцогчид бие даан суралцах аргыг өөртөө төлөвшүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх аргад суралцах, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох чигээ гаргасан үр дүн бүхий тэмцээн болж өндөрлөлөө.

Хамтран зохион байгуулсан МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Батням болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн DTV телевиз, Ерөнхий боловсролын 1,2,3,5,6-р сургуулийн удирдлага, нийт хамт олонд талархсанаа илэрхийлье. “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдах болно.

DSC_6948

  • 2022-09-16
  • Уншсан:1487

Салбарын байгууллагууд