МҮХАҮТ, МТҮП ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МҮХАҮТ, МТҮП ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МҮХАҮТ, МТҮП нь Монгол улсын мэдээллийн технологийн экспортыг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичгийн хүрээнд талууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээг өөрсдийн гишүүдэд танилцуулж, гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана. Мөн хамтран олон улсын зах зээлд нэвтрэх зорилготой ажиллаж буй үндэсний гарааны компаниудыг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжих зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо.

#ITPark#мэдээллийнтехнологийнүндэснийпарк#хамтынажиллагаа#МҮХАҮТ

  • Enkhjin
  • 2024-04-16
  • Уншсан:173

Салбарын байгууллагууд