“МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Хакатоны үеэр 24 сурагч 8 багт хуваагдан 2 хоногийн турш веб программчлалын суурь хичээлийг үзэж дараа нь өөрсдийн санааг хөгжүүлэн уралдах юм. Сургалтыг Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн БШУГазар, Хэнтий аймгийн 1-р сургууль хамтран зохион байгуулж байна.

Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркаас Сургалт, судалгааны хэлстийн дарга П.Наранцэцэг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга У.Бибиш, Сургалт, хөгжил хариуцсан ахлах менежер Ч.Сувд, Сүлжээний инженер П.Гэндэнпил, МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуулийн ахлах багш Б.Батням нарын бүрэлдэхүүнтэйгээр Хэнтий аймагт томилогдон ажиллав. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тус үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр сурагч, хүүхдүүд бол аймаг орон нутаг, улсынхаа ирээдүй хэмээн дурдаад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Манай үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Шинжлэх Ухаан, Технологийн Сан , Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн БШУГазар, Хэнтийн 1-р сургууль-100 жил-н хамт олонд талархал илэрхийлье.

  • Enkhjin
  • 2024-04-10
  • Уншсан:408

Салбарын байгууллагууд