Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 44, 45 дах элсэлтэд урьж байна.
Төрөл : Ахисан түвшний болон Үндсэн инкубатор
АХИСАН ТҮВШНИЙ ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: Санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, мэдээлэл, технологийн салбарт шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдаад, гадаадын зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг олон улсад өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
ҮНДСЭН ИНКУБАТОРЫН ЗОРИЛГО: МТ-ийн шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Элсэлтийн материал хүлээн авах
2022 оны 07 сарын 25- 08 сарын 25 хүртэл МТҮП-ын 222 тоотод хүлээн авна. (08:30-17:30)
Элсэгчдэд зориулсан танилцуулга семинар
2022 оны 08 сарын 15-ны 15:00 цагт (МТҮП 302 тоот танхим)
Сонгон шалгаруулалт
2022 оны 8 сарын 29-ний 09:00 цагт (МТҮП-ын 302 тоот танхим)
Энд дарж үндсэн инкубаторын журамтай танилцана уу!
Үндсэн инкубаторын элсэлтэд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!