STARTUP CHALLENGE MONGOLIA 2024: 300 сая төгрөгийн шагналын төлөөх өрсөлдөөн эхлэхэд бэлэн боллоо

STARTUP CHALLENGE MONGOLIA 2024: 300 сая төгрөгийн шагналын төлөөх өрсөлдөөн эхлэхэд бэлэн боллоо

✅“Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай шилдэг гарааны бизнесийн үндэсний аварга шалгаруулах “Startup Challenge Mongolia 2024” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркд боллоо. Мэдээлэл технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, дэлхийд өрсөлдөх технологийн компанийг бий болгохоор зорьж буй тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, дэмжигчээр БШУЯ, ЦХХХЯ, стратегийн түншээр улс эх оронд шаардлагатай байгаа уламжлалт салбаруудад технологиор дамжуулан хөгжил авчирч буй ТекПак Групп, ерөнхий ивээн тэтгэгчээр дотоодын цор ганц “5PL” логистикийн үйлчилгээ үзүүлэгч ПикПак Групп зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын 30 гаруй байгууллага хамтран ажиллаж байна.

✅Олон улсын зах зээл дээр хүч үзэх зорилго, тэмүүлэлтэй энтрепренер бизнес эрхлэгч нарт зориулсан, монгол улсдаа хамгийн анхны 300 сая төгрөгийн шагналын сантай гарааны бизнесийн тус тэмцээнд 97 бизнес бүртгүүлжээ.

Нийт бүртгүүлсэн оролцогчдоос 5 үе шаттай шалгуурын дараа үндэсний ялагч багийг 2024 оны 05-р сарын 25-ны өдөр тодруулах бөгөөд түрүүлсэн баг нь бүс нутаг, дэлхийн хэмжээний стартапуудын тэмцээн, хурдасгуур хөтөлбөрт, хөрөнгө оруулалтын уулзалт, хэлэлцүүлэгт Монгол улсаа төлөөлөн оролцох юм.

✅STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээнд орсноор зөвхөн мөнгөн шагналаас гадна:

– Үе тутамд шилдэг менторын заавраар удирдуулах,

– Шат ахих тусам мөнгөн урамшуулал авах,

– IT Park инкубаторын хөтөлбөрт оролцох эрх,

– Хуулийн зөвлөгөө гэх мэт олон нэмэлт боломжийг эдэлнэ.

Тэмцээний шилдэг багийг бүтэн жилийн турш дэмжих бөгөөд одоогийн байдлаар дараах тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдэд оролцуулахаар төлөвлөөд байна.

– 2024 оны 07 сард Central Asia Startup Summit-д оролцох

– 2024 оны 09 сард Japan business matching trip-д оролцох

– 2024 оны 10 сард Tech Crunch Disrupt эсвэл Switch арга хэмжээнд оролцох

✅Оролцогч багууд салбарын шилдэг таван lead mentor-тай ажиллах бөгөөд тэднээс арвин туршлага судалж, нөү хау-д суралцан өөрсдийнхөө бизнесийг дараагийн үе шатанд гаргах боломжтой. Технологийн бизнесийг дэлхийн зах зээлд хэрхэн гаргахыг хамгийн сайн мэдэх Lead Mentor-уудаас дурдвал:

– Их Бит ХХК, X-Meta Crypto ХХК, IHC Esport corporation ХХК, MOT Wealth group-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин,

– Erxes Inc- ийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал А.Мэнд-Орших

– Mezorn Technology – ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр

– СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор Доктор Г. Батхуяг

– Tech Nomads Inc-ийн үүсгэн байгуулагч А.Амарбаяр

✅Түүнчлэн тэмцээний үе шат бүрийг зохиомжилсон 5-7 цуврал контент бэлтгэж сошиал суваг болон телевизүүдээр түгээхээр төлөвлөөд байна.

Startup Challenge Mongolia тэмцээнд хамтран ажиллаж байгаа нийт байгууллагууддаа талархал илэрхийлье.

Startup Marketing Space

TechPack Group

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Боловсрол, шинжлэх ухааны яам

PickPack Group

Hipay

TESO Group

FreshPack

FIBO CLOUD

Mezorn Technology

iTrip

Ноорог

Central Television

Business.MN

Lemon Press

Unread

  • Enkhjin
  • 2024-05-04
  • Уншсан:360

Салбарын байгууллагууд