Мэдээллийн Технологийн 2015 Оны хүмүүс тодорлоо

Мэдээллийн Технологийн 2015 Оны хүмүүс тодорлоо

MT-onii hun-2015

“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 12 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2015” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2015 оны 12-р сарын 18-нд тодорлоо.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

МАНЛАЙЛАГЧ
Интерактив Би Ай ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чимиддорж

ПРОГРАМ ЗОХИОГЧ
Скайтел Группын интеграцийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан

СУДЛААЧ
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг

ИНЖЕНЕР
Ай Түүлс ХХК-ийн системийн инженер Л.Мөнхтөр

ТЕХНИКЧ
ХХЗХ-ны Мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн С.Дашбалбар

АНХДАГЧ
Жи-Мобайл ХХК-ийн зөвлөх Д.Басбиш

БИЗНЕСМЭН ДЭМЖИГЧ
УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа

ТҮШЭЭ ДЭМЖИГЧ
УИХ-ын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр

ГАДААД ДЭМЖИГЧ
Хаан Банкны Мэдээллийн технологийн газрын захирал А.Жоши нар шалгарчээ.

Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр Астериск Техноложис ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонбаяр шалгарлаа.

Оны Хүн-2015 шалгаруулалтыг хамтран зохион байгуулсан МТШХХГ, МТҮП, ХХЗХ, ШУА, МИДАС/МОНИТА, МОСА байгууллагууд; үйл ажиллагааг ивээн тэтгэсэн Скайтел, УБТЗ, Грэйпсити компаниуд, Мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан factnews.mn, gogo.mn, zindaa.mn, olloo.mn вэбсайтуудад Ажлын хэсэг гүн талархал дэвшүүлж байна.

Шагнал Санаачлагчдын Хороо

Onii hun-2015

Салбарын байгууллагууд