“Мэдээллийн технологи дахь оюуны өмчийн асуудал” сэдэвт VIP сургалт зохион байгуулагдлаа.

“Мэдээллийн технологи дахь оюуны өмчийн асуудал” сэдэвт VIP сургалт зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь  “Мэдээллийн технологи дахь оюуны өмчийн асуудал” сэдэвт VIP сургалтыг 2015 оны 12 сарын 24-нд оюуны өмчийн зөвлөх үйлчилгээний “Ай Пи Консалтинг”  ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй “Интерактив” ХХК, “Эйбл софт” ХХК, “Грэйпсити Монгол” ХХК, “СУИС”, “Сусано технологи”  ХХК-ийн удирдах албан тушаалтан хамрагдсан юм.

Тус сургалтыг: “Ай Пи Консалтинг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо “Мэдээллийн технологийн орчин дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр,  “Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум” ТББ-ын тэргүүн У.Тамир “МТ-ийн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт” сэдвээр зааж, оюуны өмчийн ойлголт, эрхийн хамгаалалтын ач тус зэрэг мэдээллийг тус тус түгээлээ.

Сургалтад хамрагдсан хүмүүстээ ажлын амжилт хүсье.

ОӨС,

Салбарын байгууллагууд