Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, технологи дамжуулалт, энтрепренёрыг дэмжих тогтолцоо болон сургалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрх тэгш, харилцан уялдаатай хамтран ажиллах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Мэдээллийн технологийн үндэсний паркын ерөнхий захирал Б.Буян-Өлзий нар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон технологийг турших, зүгшрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах, оюуны өмчийн биржийг хөгжүүлэх
  • Гарааны бизнесийн санаачлагыг дэмжих бүтэц хөгжүүлэх, гарааны компанийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, (оюутан бизнес инкубатор, виртуал инкубатор, бизнес хурдасгуур)
  • Олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах
  • Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, шинэ технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэх
  • Дундын шалгалтын төв байгуулах
  • Шинжээч ментор зөвлөхүүдтэй хамтран ажиллах орчин нөхцөл бүрдүүлэх
  • Салбарын хүний нөөцийг чадавхижуулах
  • Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах

Уг санамж бичгийг байгуулсан нь их сургуульд бий болсон судалгаа хөгжүүлэлтийн үр дүн, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи дамжуулах, арилжаалах зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн хамтын ажиллагаа өрнүүлэх, оюутан залуусын гарааны бизнесийн санаачлагыг дэмжих, нээлттэй лабораториудын сүлжээ байгуулах, энтрепренёрын эко систем бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

collage

  • 2016-01-28
  • Уншсан:4153

Салбарын байгууллагууд