Оюуны өмчийн сургалт зохион байгуулагдлаа.

Оюуны өмчийн сургалт зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь МТ-ийн инкубаторт бойжиж буй аж ахуйн нэгжүүдэд зориулж тэдний хийж, хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг оюуны өмч болгох, цаашлаад уг өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс Оюуны өмчийн зөвлөх үйлчилгээний “Ай Пи Консалтинг” ХХК-тай хамтран Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаад МТ-ийн инкубаторт 26 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар шинээр элсэн орсон “Хабул Электроникс” ХХК, “Гөүсмарт” ХХК, “Наномэп” ХХК, “Анрид” ХХК, “Айхотел” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оюуны өмчөөр хамгаалуулах ач холбогдлыг ойлгуулах үүднээс “Оюуны өмчийн ерөнхий ойлголт” сэдэвт сургалтыг 2016.01.27 өдөр амжилттай зохион байгууллаа.

5

  • 2016-01-29
  • Уншсан:4029

Салбарын байгууллагууд