Силикон Валлийг зорьсон Алкэмист техноложис ХХКомпанийхан инкубаторын компаниуддаа туршлагаасаа хуваалцлаа.

Силикон Валлийг зорьсон Алкэмист техноложис ХХКомпанийхан инкубаторын компаниуддаа туршлагаасаа хуваалцлаа.

МТҮП-ын инкубаторын компани болох “Алкэмист Техноложис” ХХК-ийн залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц Монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилготойгоор 2015 оны 11 дүгээр сард СанФранциско хотыг зорьсон билээ.

Тус компани нь Силикон Валлид 2 сарын хугацаанд 500 стартап хөтөлбөрт хамрагдсан ба тэнд зохиогдсон уралдаануудад Myfav төслөөрөө амжилттай оролцсон. Тэгвэл өнөөдөр тус компанийн залуус маань Монголдоо эргэн ирж инкубаторын компаниуддаа Силикон Валлигийн талаар болон өөрсдийн хамрагдсан сургалтын талаар тэр дундаа гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

8

  • 2016-01-29
  • Уншсан:4243

Салбарын байгууллагууд