МТҮП нь 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр 95.4 оноо авч Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.

МТҮП нь 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр 95.4 оноо авч Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХК, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга” бодлого судлалын төв”ТББ, “Эс Ай Си Эй” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг төрийн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд нь үнэлгээ хийсэн юм.

Улсын хэмжээнд 3 дахь удаагаа хийгдэж байгаа уг үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон  төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд зэрэг нийт 122 байгууллага хамрагдсан байна.

Тус үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачлагыг 0-30 оноо нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд уг үнэлгээнд анх удаагаа хамрагдсан “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨААТҮГ нь 95,4 оноо авч 47,0 оноог 48,4 оноогоор ахиулж төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг тэргүүлсэн байна.

oogii

Салбарын байгууллагууд