“Силикон Валлей”-д 60 хоног чөлөөт ярилцлагад та бүхнийг урьж байна

“Силикон Валлей”-д 60 хоног чөлөөт ярилцлагад та бүхнийг урьж байна

Дэлхий нийтийн мэдээллийн технологийн компаниудын сонирхлыг өөрийн өвөрмөц соёл, хөрөнгө оруулалт, бизнесийн болон аж төрөх орчин, нөхцөл, ирээдүйн чиг хандлага, тэдэнд олгодог боломжуудаараа соронзон мэт татаж байдаг газар бол АНУ-ын Калифорни мужид байрлах “Цахиурын хөндий” буюу “Silicon valley” билээ.

Шинэ санаа, шилдэг технологи, шинэлэг бүтээгдэхүүний ундарга, амжилтын цөм нь болсон “Цахиурын хөндий” буюу “Силикон Валлей”-д очиж хүчээ сорихыг энтрепренёрууд, технологийн компаниуд хүсдэг гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгвэл тэдний нэгэн адил МТҮП-ын инкубаторын “Алкемист техноложис” компанийн залуус өнгөрсөн оны 11-р сард “Цахиурын хөндий“-ийг зорьж, 60 хоногийн хугацаанд сургалтанд хамрагдан “Demo day”-д оролцоод ирсэн юм.

Компанийн залуус аяллынхаа талаар болон тэнд хуримтлуулсан туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцан “Pitch day” хийх тул сонирхсон хүмүүсийг урьж байна.

Хаана: МТҮП-ын 302 тоот

Хэзээ: 2016 оны 2-р сарын 18

Хэдэн цагт: 16:00 цагт

Холбогдох утасны дугаар: 11-327123, 99063036, 88006544

SV 3 (1)

Салбарын байгууллагууд