Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

МТҮП-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 1а-009 тоот тушаалаар инкубаторын  23, 24 дэх сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Энэ удаа МТ-ийн инкубаторын 23 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Мирим консалтинг” ХХК /3-р хагас жил/ болон 24 дэх удаагийн  сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Марчаахай” ХХК /2-р хагас жил/-иудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өглөө.

Инкубатор үнэлгээ-1

Тус ажлын хэсгийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр Мөнхбат захиралтай “Мирим” ХХК  82.5%, Б.Даваасүрэн захиралтай “Марчаахай” ХХК 89.6%-тай  үнэлэгдсэнээр цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болж байгаа юм.

Инк үнэлгээ-2

 

Салбарын байгууллагууд