МТҮП-аас “ВИРТУАЛ ОФФИС” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

МТҮП-аас “ВИРТУАЛ ОФФИС” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Виртуал оффисМТҮП-аас гарааны бизнес эрхлэгч, шинэ санаатай, ажил хэрэгч, ажлын байргүй, байнгын ажлын байрны шаардлагагүй, улирлын чанартай ажил, төсөл гүйцэтгэгч болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч нарт ажлын байр олгох зорилгоор Виртуал оффис үйлчилгээг 2016 оны 02 сарын 29-өөс эхлэн нэвтрүүлж эхэллээ.

“Виртуал оффис” гэдэг нь бизнесийн орон зай, ажлын байраар хангах үйлчилгээ бөгөөд Та өөрт хамгийн ашигтай хувилбараар сар, өдөр болон цагаар ажлын байр түрээслэж ажлаа үр бүтээлтэй, саадгүй явуулах бүхий л нөхцөл боломжоор хангагдах юм.

Виртуал оффис нь бизнес санаагаа эхлүүлэгч, хөгжүүлэгч, хамтрагч түншүүдэд эдийн засгийн хэмнэлт авчрах, түрээсийн уян хатан нөхцөлтэй ажиллаж хөдөлмөрлөх, бизнес хурал хийх оффисын орчингоор хангаж өгч байгаагаар онцлог юм.

Тиймээс хүн бүр өөрсдийн бизнес, ажил төрлөө хүссэн цаг хугацаандаа явуулах боломжийг манай байгууллага нээлттэй болгон өгч байна.

Та “Виртуал оффис”-ын цогц үйлчилгээний дараах боломжоос атга. Танд болон Та бүхэнд бас нэг боломж гарч ирлээ.

Ажлын орчин:

-Шинийг бүтээх эрмэлзэл төрүүлэх ажлын орчин

-Хил хязгаар, цаг хугацааг үл хамрах

-Сурч судлах, хөгжих боломж

-Мэдээлэл олж авах, бусадтай хуваалцах, хамтран ажиллах

Ажиллах нөхцөл:

-Ажлын байрны зохион байгуулалттай иж бүрэн тавилга

-Дэвшилтэт техник, сүүлийн үеийн тоног төхөөрөмж

-Өндөр хурдны Wi-Fi

Давуу тал:

-Цаг хугацааны сонголттой хуваарь

-Тасралтгүй үргэлжлэх бизнес

Эдийн засгийн үр дүн:

-Төлбөр уян хатан, хямд -1 цагийн доод үнэ 1000₮-өөс эхэлнэ.

-Санхүү, эдийн засгийн хэмнэлт

-Зах зээлийн уян, хялбар зарчмыг та бүхэнд санал болгож байна.

Ажиллах цагийн  хуваарь- 08.30-17.30 /Даваа-Баасан/

Дэлгэрэнгүй мэдээллийг www.virtual-office@itpark.mn болон 99198701, 11-318044 дугаараас авна уу

Салбарын байгууллагууд