“TechGer founders’ space” үүд хаалгаа нээлээ

“TechGer founders’ space” үүд хаалгаа нээлээ

МТҮП-аас бизнесийн шинэлэг санаа бүхий хувь хүн, баг, оюутан залуус, хөгжүүлэгчид, бүтээгч залуус, энтрепренёрууд, технологийн стартап-уудад хямд зардлаар тав тухтай орчинд ажиллах боломжийг олгох, оффисын шинэ соёлыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “TechGer founders’ space” буюу технологийн гэр үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах нээлттэй орчныг өнөөдрөөс нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Дэлхийн 88 оронд 1004 coworking space байдаг ба сүүлийн хоёр жилд энэ тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа ба бид  энэхүү санаачлагад нэгдэн “TechGer founders’ space”-ийг  нээгээд зогсоогүй олон улсын coworking map-д Монгол улсын анхны цэгийг   байршууллаа.

12776655_790316101072521_497692936_o

 

Энэхүү “TechGer founders’ space” нь

  1. Mобайл апп & тоглоом
  2. Ногоон технологи
  3. Их өгөгдөл
  4. Интернэт зүйлс
  5. Технологийн гарааны компаниудад зориулагдсан нээлттэй ажиллах орчин бөгөөд бид дараах үйлчилгээг санал болгож байна.

Үүнд:

  1. Түрээсийн ширээ
  2. Өндөр хурдны утасгүй интернет
  3. Аюулгүй байдлын хяналтын камер
  4. Хадгалах шүүгээ
  5. Бизнес хаяг
  6. Шуудан хүлээн авах
  7. Уулзалтын хэсэг
  8. Цайны хэсэг
  9. Менторын үйлчилгээ /мэргэжлийн зөвлөхүүдтэй холбох/
  10. Критик масс хүрээлэл
  11. Питч /Pitch/
  • Pitch day /2 удаа/
  • Alumni pitch day /Preparation /
  • Investor pitch /Incubation challenge (demo day) зэрэг үйлчилгээнүүд орох юм.

TechGer founders’ space бүтээлч хүн бүхний өмнө нээлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321900, 99166416, 99063036, 99938785 дугаараас авна уу

Pics-1

Салбарын байгууллагууд