Гуравдугаар сарын “Silicon House Pitch Day” тэмцээний бүртгэл эхэллээ

Гуравдугаар сарын “Silicon House Pitch Day” тэмцээний бүртгэл эхэллээ

12764608_1270067573021603_4865415634313246895_o

МТҮП анхны “Pitch day” тэмцээнээ 2 сарын 18-нд зохион байгуулж цаашид үргэлжлүүлэн сар бүр зохион байгуулах тухайгаа зарласан билээ. Гуравдугаар сарын “Silicon House Pitch Day” арга хэмжээг 03 сарын 16-ны өдөр МТҮП-ын 211 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн нь залуу энтрепренёруудыг өөрийнхөө стартап буюу гарааны бизнесээ богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, найрааг амжилттай хийж чадсанаар ирээдүйн хамтрагч, түнш, хөрөнгө оруулагчаа олж чадна. Силикон Хаус найрааны өдөрт оролцогчид хийсэн найраандаа туршлагатай бизнес эрхлэгч-энтрэпренёр, хөрөнгө оруулагч, менежер, инженер зэргээс бүрдсэн шүүгчдээс санал шүүмж сонсох, бусад оролцогчдоос суралцах, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой юм.

Capture

Оролцогч 2 /120 секунд/ минутанд багтаан өөрийн шинэ санаагаа танилцуулах бөгөөд асуулт хариулт 3 минут, зөвлөгөө 2 минут гэсэн дарааллаар явагдах болно.

Шагнал: 1-р байр TechGer-т 1 сар оффис ашиглах эрхийн бичиг

                2-р байр TechGer-т 1 сар 50%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх

Tax: Найраа хийх /Pitch/ – 10.000₮

        Оролцох – 5.000₮

Pitch хүлээн авах хугацаа: 3 сарын 09-ний 17:00 цагт PPT болон Tax-ийн хамт эцсийн байдлаар хүлээн авна.

Данс: Голомт банк, Ц.Цэцэгмаа-110918331

Үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хэн бүхнийг урьж байна. Цаашид тэмцээнийг сар бүрийн 3 дахь долоо хоногт тогтмол зохион байгуулахаар болсон бөгөөд мэдээллийг тухай бүр хүргэх болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99938785, ariunzaya@itpark.mn-ээс  авна уу

pitch day (2)

Салбарын байгууллагууд