“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БИЗНЕС ИНКУБАТОР 2003-2016 ҮЗЭСГЭЛЭН” амжилттай зохион байгуулагдлаа.

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БИЗНЕС ИНКУБАТОР 2003-2016 ҮЗЭСГЭЛЭН” амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь зах зээлд өөрсдийн орон зайгаар хэрэглэгчдэд танигдсан мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийнхний манлайлал болсон амжилттай төгсөгч болон бойжиж буй инкубатор компаниудынхаа ажлын амжилт, үйл ажиллагаа чиг үүрэг, онцлогийг олон нийтэд  таниулах, сурталчлах зорилгоор “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН  БИЗНЕС ИНКУБАТОР 2003-2016 ҮЗЭСГЭЛЭН”  МТҮП-ын 302 тоот танхимд 2016 оны 03 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс МТҮП-т хүрэлцэн ирж компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу технологийн хөгжил дэвшилтэй танилцлаа.

uzesgelen1

Тус үзэсгэлэнд мэдээллийн технологийн инкубаторын шилдэг төгсөгч болон одоо байршиж буй нийт 20-иод компани оролцож, өөрсдийн олон сонирхолтой  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм. Үүнд

  1. Интерактив Би Ай ХХК- “Сэцэн” кассын ухаалаг систем, дэлгүүрийн удирдлагын систем, жижиг аж ахуйн нэгжийн санхүүгийн Импакт систем
  2. ЕСМ ХХК- “Өргөдөл гомдол, санал хүсэлт бүртгэх, түүний шийдвэрлэлтэд хяналт тавих” -цахим мэдээллийн системийн танилцуулга
  3. Интерактив ХХК-”Verytech ERP” систем 
  4. Болорсофт ХХК-1.Xslides-Илтгэлийн програм 2.Болор дуран-алдаа шалгуур 3. Болор толь
  5. Топологи ХХК-”Smart Home Systems”-автоматжуулалтын тоног төхөөрөмж
  6. Бизнетворк консалтинг ХХК – Хүний нөөцийн ERP програм
  7. Суперассист ХХК- 1. Эмнэлгийн үйл ажиллагааг автоматжуулах мэдээллийн систем 2. Дентист дро шүдний эмнэлгийн бүртгэл, хяналтын систем 3. Фармааси эмийн сангийн жижиглэн худалдааны пос-ын програм
  8. Майтех ХХК- 1.Te panda-ухаалаг дэлгэц 2. Чихэндээ коник 3. Онлайн худалдааны сайт
  9. Монгол эмбеддэд системс ХХК-Онцгой объектын периметр хамгаалалтын систем
  10. Алкемист техноложис ХХК-1.Honny Pos-гар утасны дэлгүүрийн програм 2. Dot Leap- утасны тоглоом
  11. SIS ХХК- Geo SOS-гар утсанд суурилсан апп
  12. Мирим консалтант ХХК- “Энгүмэл” бүтээлийн хулгай шалгах програм хангамж
  13. Марчаахай ХХК-Хүүхдийн контент,анимэйшн, хүүхэлдэйн кино
  14. Сусано технологи ХХК- “Зурган боловсруулалт”
  15. Хабул электроникс ХХК- Цахим сургалтын програм
  16. Гөүсмарт ХХК- ”Dynamic cloud” – дэмжих форматууд
  17. Наномэп ХХК- “Титан пос програм”
  18. Анрид ХХК-Вэбсайт, видео платформ
  19. Айхотел ХХК- Зочид буудлын захиалгын систем зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцсон юм.

uzes-2

Салбарын байгууллагууд