Ногоон Хөгжлийн төлөө залуус нэгдлээ

Ногоон Хөгжлийн төлөө залуус нэгдлээ

Монгол улсад төдийгүй олон улсын хотожсон бүс нутагт тулгамддаг ногоон хөгжлийн асуудлыг МХТ-д тулгуурлан шийдэхүйц шинэлэг санааг тодруулах, түүнд тулгуурласан гарааны бизнесийг үүсгэх зорилготой IDEATHON (санаа боловсруулах) уралдаант арга хэмжээ 2015 оны 03-р сарын 11-13 ны өдрүүдэд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк-т зохион байгуулагдлаа.

БНСУ-ын Ногоон Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Дэлхийн Банкны санаачлагаар Стартап Монгол ТББ, Мэдээллийн Tехнологийн Үндэсний Парк, Интерньюс олон улсын ТББ, Хөгжлийн Шийдэл ТББ, МУИС, МУШУТИС-тай хамтран “Green Nation Challenge” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг уралдаан нь 30 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд Улаанбаатар хот төдийгүй үйлдвэрлэлийн тулгуур бүс болох Эрдэнэт, Дархан хотуудын ногоон хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой юм.

Startup-1

Ideathon уралдаанд 110 хүн буюу 26 баг, хамт олон оролцож 54 цаг ажилласан ба 7 багийг шүүгчдийн шийдвэрээр Pre-Accelerator хөтөлбөрт оруулахаар болоод байна.

Тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Стартап Монгол ТББ Удирдах зөвлөлийн дарга Б.Бүүвэй
Г.Энхболор Дэлхийн Банк МХТ-ийн олон улсын зөвлөх
Ч.Уранчимэг Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Ахлах мэрэгжилтэн
Н.Болд Саникон ХХК-н Захирал
Д.Батхуяг МТҮП-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн  Дарга
Б.Бат-Өлзий Нийслэлийн мэдээллийн технологийн газрын Дарга
Б.Баярмаа Хөвсгөл Далай хөдөлгөөний Тэргүүн
Б.Золбадрал Хөргөлт сервис ХХК-н Гүйцэтгэх захирал нар тус тус оролцож, шүүсэн юм.

Pre-Accelerator хөтөлбөрт шалгарсан багууд:
1.”Organic Capsul”
2.”Sesame”
3.”ACA”
4.”My Garden”
5.”Power Solution”
6. “MegaBoost”
7.”BES” багууд тус тус тэнцлээ.

Стартап Монгол ТББ Удирдах зөвлөлийн дарга Б.Бүүвэй нь оролцсон 26 баг бүрийн санаа цаашдаа хэрэгжих боломжтойг дурдаж байсан бөгөөд тэнцсэн 7 баг нь 4 сараас эхэлж 5 долоо хоногийн турш “Pre-Accelerator” хөтөлбөрт орж ,  DEMO DAY-р хөрөнгө орууллагчдын өмнө бүтээсэн, хийсэн зүйлээ танилцуулж, шагналаа гардан авах юм.

Бүх оролцогчид болон багуудад мэдлэг , туршлагаа хуваалцсан Мэнторууддаа Green Nation Challenge төслийн багаас гүн талархал илэрхийлж байна.

Startup-2

Салбарын байгууллагууд