“Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор ”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна.

“Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор ”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Шинжлэх ухааны парк мэдээллийн технологиос бизнес эрхлэгч болон судлаач эмэгтэйчүүдийг дэмжих, тэдгээрийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Тавигдах шаардлага:

  • МТ-ийн чиглэлээр бизнес эрхлэгч
  • МТ-ийн чиглэлийн судлаач
  • МТ-д суурилсан инноваци хийх хүсэлтэй бизнес эрхлэгч

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинар:

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2016 оны 03 дугаар сарын 28, 04 дүгээр сарын 04-нд 2 удаа 10:00 цагаас Шинжлэх ухааны парк мэдээллийн технологийн “Coworking Space-2” танхимд (217 тоот) зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах:

2016 оны 04 дүгээр сарын 04-нөөс 11-ний Даваа гарагийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухааны парк мэдээллийн технологийн 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2016 оны 04 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт Шинжлэх ухааны парк мэдээллийн технологийн 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Инкубаторын үйл ажиллагааны журам, Зорилтот салбар буюу мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.incubator.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.

Жич: Инкубаторын элсэлтэнд бүртгүүлэх компани, иргэд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Шинжлэх ухааны парк мэдээллийн технологи

Утас: 976-11-318044, 99258844, 99198701

Факс: 976-11-327123

12895488_1002801096424178_908043937_n

Салбарын байгууллагууд