3 сарын “Silicon House Pitch Day” тэмцээн боллоо

3 сарын “Silicon House Pitch Day” тэмцээн боллоо

Хөгжүүлэгч, зохион бүтээгч, шинийг санаачлагч, цоо шинэ санаа бодож, хэрэгжүүлж буй хүн бүхэн хамрагдах боломжтой “Silicon House Pitch Day” 3 дугаар сарын арга хэмжээ 2016 оны 03 сарын 16-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь залуу энтрепренёруудыг өөрийнхөө стартап буюу гарааны бизнесээ богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилготой юм.

Pitch day

Энэ удаагийн арга хэмжээнд нийт 5 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаараа оролцсон юм. Үүнд

  1. Pitch #1- Г.Жаргал- /ЕБС-ийн CиCи программ/
  2. Pitch #2- Sesame ХХК Т.Пүрэвжав-Ухаалаг толь
  3. Pitch #3 Тагтаа солюшн Ж.Түвшинбаяр- Social site
  4. Pitch #4-Б.Будгариг- I door / Эвентийн мобайл апп
  5. Pitch #5 Шаарийбуу Үсгэн наадгай Мобайл апп-аа танилцуулсан ба 1-р байрыг Б.Будгариг “IDoor” мобайл апп,  2-р байрыг Шаарийбуу “Үсгэн наадгай”  мобайл апп-аараа тус тус эзэлж ШУП-Мэдээллийн технологийн “TechGer founders’ space”-т сар үнэгүй байрлаж, өөрсдийн шинэ санаагаа хэрэгжүүлэхээр болов.

Тус тэмцээний шүүгчээр

Ерөнхий шүүгч: Н.Сонинтамир-МУИС-ийн багш доктор

Ерөнхий шүүгч: Б.Батзориг-”BZP” ХХК-ийн ерөнхий захирал

Ерөнхий шүүгч: Д.Бат-Октябрь-“Startup Mongolia” хамтран үүсгэн байгуулагч

Ерөнхий шүүгч: Ц.Наранбаяр-”Apprile” ХХК-ийг  үүсгэн байгуулагч нар оролцсон юм.

Уг арга хэмжээг ШУП-МТ-аас сар бүрийн 3 дахь долоо хоногт тогтмол зохион байгуулах бөгөөд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр  хүргэж байх болно.

Хүрэлцэн ирсэн бүх залуустаа баярлалаа.

Pitch day-2

Салбарын байгууллагууд