БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт (TOPCIT)-ыг  нэвтрүүлэхээр БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-тэй, Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ) нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Мэдээллийн Технологийн Шинжлэх ухааны парк (МТШУП) нь  МТШХХГ-тай  хамтран  “TOPCIT”-ыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх шалгалтын системийг зохион байгуулах зорилгоор 2016 оны 02 сарын 25-ны өдөр тус паркийн  инкубаторт бойжиж буй компаниудын програм хөгжүүлэгч ажилтан, албан хаагч нарыг хамруулан анхны сорилго шалгалтыг амжилттай зохион байгуулсан юм.

З-1

Дээрх ажлын хүрээнд БНСУ-ын IITP –ийн ерөнхийлөгч Dr.Lee, SangHong, Бизнесийг дэмжих хэлтсийн дэд ерөнхийлөгч судлаач Shim JangSup, Хүний нөөц хөгжүүлэлтийн  хэлтсийн орлогч захирал Oh Jun Young,   нар 2016 оны 03 сарын 23-ны  өдөр МТШХХГ болон МТШУП-ийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр “TOPCIT” олон улсын шалгалтыг зохион байгуулсан ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан юм.

Салбарын байгууллагууд