МТ-ийн Инкубаторын 27 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.

МТ-ийн Инкубаторын 27 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.

ШУП-МТ-ийн Инкубаторын 27 дахь буюу “МТ-ийн бизнес эрхлэгч эмэгтэй инкубатор”-ын 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2016 оны 04-р сарын 13-ны өдөр 211 тоот буюу “Computer Vision Laboratory”-д зохион байгуулав.

Энэ удаагийн элсэлтээр
1. “Зөвхөн чамд” төсөл- иргэн Н.Энхжин
2. “Цахим сургалтын систем” төсөл-иргэн С.Гарамханд, Н.Түвшинбаяр
3. “Eej app” төслөөр иргэн О.Ундрам нар оролцож, өөрсдийн төслөө танилцууллаа.

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу ШУП-МТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг
1.Шинэлэг бүтээлч санаа
2.Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
3.Эдийн засгийн үр ашиг
4.Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
5.Үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаж, шүүгчдийн үнэлгээгээр нэгдсэн дүнг гаргасан болно.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар иргэн О.Ундрам өөрийн санаачилсан “Eej app” төслөөрөө, хангалттай үнэлгээ авч, МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангав.

МТ-ийн бизнес инкубаторын 2 дахь сонгон шалгаруулалтанд тэнцсэн О.Ундрам болон бусад оролцогчдодоо ажлын өндөр амжилт хүсье.

  • itpark
  • 2016-04-15
  • Уншсан:4245

Салбарын байгууллагууд