“Андройд” сургалтын суралцагчид сургалтаа амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа

“Андройд” сургалтын суралцагчид сургалтаа амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа

МТ-ШУП-аас төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг  “Aндройд” гар утасны апп хөгжүүлэх хаврын сургалт 2016 оны 03.23-04.13-ны хооронд 303 тоот танхимд болж өндөрлөлөө.

Тус сургалтанд Иргэний нисэхийн ерөнхий газар, Дархан хотын ДЦС, Авто тээврийн үндэсний төв, ИЗОУИС, МУИС болон ШУТИС-ийн  мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, оюутан залуус  хамрагдан сургалтаа амжилттай дүүргэж, сертификатаа гардан авсан юм.

Pic

“Андройд” сургалтанд хамрагдсанаар суралцагч бүр 1 апп хөгжүүлж төгсөх бөгөөд сургалтын төгсгөлд тест болон хөгжүүлсэн апп-аараа үнэлгээгээ авч тэнцсэн тохиолдолд сертификат авдаг юм.

Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99107647 дугаараас авна уу

pis

 

Салбарын байгууллагууд