Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, гарааны бизнесийн эко орчинг бий болгох, энтрепренёрыг дэмжих тогтолцоо болон сургалтын дэвшилтэт боломжуудыг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын  Шинжлэх Ухааны Академийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркийн ерөнхий захирал /МТ-ШУП/ Б.Буян-Өлзий нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус ажиллагаанд МТ-ШУП-ийн Инноваци технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг, Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэг, МШУ-ны Сэтгүүлийн холбооны тэргүүн, доктор С.Батмөнх, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич К.Дорж, тус академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Энхчимэг, Удирдлага санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар  нар байлцлаа.

Уг санамж бичгийг байгуулснаар өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлд инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, мэдээллийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нутагшуулах, туршлага солилцох чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаач нартай хамтрах,  шинжлэх ухааны паркийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшинд ойртуулах, оюуны өмчийг хамгаалах бүтээлийн тоо, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хамгаалсан эрхийг үйлдвэрт нэвтрүүлэх талаар хамтрах зэрэг олон боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

Санамж бичиг

Салбарын байгууллагууд