Маркетинг борлуулалтын компаниуд мэдээллийн технологийн бизнес инкубаторт бойжихыг хүсч байна

Маркетинг борлуулалтын компаниуд мэдээллийн технологийн бизнес инкубаторт бойжихыг хүсч байна

МТ-ШУПарк инкубаторын 28 дах элсэлтээ зарлаж өнөөдөр эхний семинараа зохион байгууллаа. Энэ удаагийн шалгаруулалт нь зорилтот салбарын хүрээнд маркетинг, борлуулалт, PR чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжих зорилгоор “Маркетинг, борлуулалтын бизнес инкубатор” гэдгээрээ онцлогтой юм.

Сонгон шалгаруулалтанд тэнцэгчид үндсэн инкубаторт бойжигч мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нутагшуулж, TOП борлуулалттай компани болгож, салбартаа танигдсан буюу хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн компани болгох ба инкубатор аутсорсинг хөгжүүлэхэд маркетингийн зах зээлтэй хоршуулж үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой.

Манай байгууллага бизнесийн өсөн дэвжих үйл ажиллагааг тал бүрээр дэмжиж байгууллага хоорондын харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нутагшуулах, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгч, энтерпренёрүүдийн бүтээлийг олонд сурталчилж, өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн боловсон хүчний нийгмийн давхарга бий болгох зэрэг инновацийн суурь бүтцийг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Энэхүү таатай орчинд өрсөлдөх чадвар бүхий шинэ санаатай, маркетинг, борлуулалтын компаниудыг 28 дах элсэлтэндээ урьж байгаа бөгөөд өнөөдрийн семинарт хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөдөө амжилт хүсье.

Дараагийн семинар:

2016 оны 5-р сарын 12-нд 10:00 цаг

Мэдээллийн технологийн Шинжлэх Ухааны Паркийн “Coworking Space-2” 217 тоот танхим

Элсэлтийн материалыг

2016 оны 05 дугаар сарын 23-ны Даваа гарагт 222 тоот оффист ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

2016 оны 05 дугаар сарын 25-ны Лхагва гарагийн 10:00 цагт 217 тоот “Coworking space-2” танхимд болно.

Инкубаторын үйл ажиллагааны журам, сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.incubator.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.

Жич: Инкубаторын элсэлтэнд бүртгүүлэх компани itpark.mn сайтаар цахимаар бүртгүүлнэ үү!

Харилцах утас: 9665656, 88006544, 318044

МИнк

Салбарын байгууллагууд