Мэдээллийн аюулгүй байдал анхан шатны өдрийн ангидаа элсэлт авч байна

Мэдээллийн аюулгүй байдал анхан шатны өдрийн ангидаа элсэлт авч байна

МТ-ШУП нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, чадваржуулах зорилгоор МТ-ийн сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд 5 сарын 26-29-ний хооронд зохион байгуулагдах “Мэдээллийн аюулгүй байдал” анхан шатны сургалтандаа бүртгэж эхэллээ.

Сургалтанд хамрагдсанаар та:

  • Мэдээлэл, түүний орчин аюулгүй байх үндсэн нөхцөл, шаардлага, орчин нь юу вэ?
  • Тэдгээрийг бий болгох, тогтвортой, найдвартай байлгахад чиглэсэн ямар арга, техник, зохицуулалтууд байдаг вэ?
  • Тэдгээрийн эсрэг чиглэсэн ямар үйл ажиллагаа, техник технологи, хүмүүс байдаг вэ? тэдгээрийг хэрхэн таних, илрүүлэх вэ?
  • Тэдгээрийн бодит сөрөг үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх талаар аргачлал юу байна вэ? зэрэг асуултад хариулт орж, дадлага эзэмших болно. Тухайлбал, өөрийн компьютер, цахим шуудан, вэбийн орчинд ямар нийтлэг эрсдэл, цоорхой байдаг, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг практик дээр туршина.
  • Мөн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах, нууцлал алдагдахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах,мэдээллийн шуурхай байдал, хүртээмжийг хэрхэн бий болгох, учрах эрсдэлүүд нь юу юу байдагтай танилцах ба тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аргатай танилцана

Хүний тоо хязгаартай тул Та амжиж бүртгүүлээрэй

Дэлгэрэнгүй мэдээллийг  11-327322, 99107647-аас авна уу

13106625_1316264241735269_329273499_o

 

Салбарын байгууллагууд