5 дугаар сарын “Pitch Day” болж өндөрлөлөө

5 дугаар сарын “Pitch Day” болж өндөрлөлөө

МТ-ШУП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр “Silicon House Pitch Day” тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээн 2016 оны 05 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний шүүгчээр:
Ерөнхий шүүгч: С.Эрдэнэбат /“Старт ап монголиа” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч /
Ерөнхий шүүгч: А.Өсөхбаяр /“Мандах женерал даатгал”компаний Эрүүл мэндийн даатгал хариуцсан захирал /
Ерөнхий шүүгч: Н.Сонинтамир /МУИС-ийн бизнесийн сургуулийн дэд захирал,доктор/
Ерөнхий шүүгч: Д.Бүжин /“Креатив воркшоп” ХХК-ний гүйцэтгэх захирал/ нар оролцов.

PD5

“Старт ап монголиа” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч С.Эрдэнэбат өөрийн туршлагаасаа оролцогчидтойгоо хуваалцан “Lean Start Up” сэдвийн дор сонирхолтой яриа өрнүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд:

  1. Pitch #1 Sesame баг-“Ухаалаг толь” апп
  2. Pitch #2 Autoronic баг-“Хэрэглээг өөрсдөө Монголдоо”
  3. Pitch #3 Prime Movers баг-“Интернэт сэтгүүл зүйгээр мэргэжлийн салбаруудыг хөгжүүлэх нь”
  4. Pitch#4 МУИС-ийн оюутан С.Дашням-“Төгс зууч”
  5. Pitch #5 My garden баг-“Ногоон хана” гэсэн нийт 5 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаа танилцуулж өөрсдийнхөө санааг танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, үнэтэй зөвлөгөө авсан бөгөөд 5-р сарын ялагчаар “My garden” баг шалгарч, “TechGer”-т ажиллах орчноор үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа.

Pitch day 5

 

Салбарын байгууллагууд