Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

МТҮП-ийн Ерөнхий захирлын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 1а-030 тоот тушаалаар инкубаторын  20, 25 дэх сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Энэ удаа МТ-ийн инкубаторын 20 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Алхемист техноложис” ХХК /4-р хагас жил/ болон 25 дахь удаагийн  сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Ай Пи Консалтинг” ХХК /2-р хагас жил/, “Сусано Технологи” ХХК /2-р хагас жил/-иудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өглөө.

unelgee 1

Тус ажлын хэсгийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр Х.Хангай захиралтай “Алхемист техноложис” ХХК  90.1%, Д.Дэлгэрцоо захиралтай “Ай Пи Консалтинг” ХХК 89.0%, Г.Батсуурь захиралтай “Сусано Технологи” ХХК 92.5%-тай  үнэлэгдсэнээр цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болж байгаа юм.

unelgee

Салбарын байгууллагууд