ICT EXPO-2016 үзэсгэлэнд Мэдээллийн Технологийн Шинжлэх ухааны парк оролцож байна

ICT EXPO-2016 үзэсгэлэнд Мэдээллийн Технологийн Шинжлэх ухааны парк оролцож байна

Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.05.18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд  “ICT-EXPO 2016” үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

“Хязгааргүй боломж” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2016 үзэсгэлэнд Мэдээллийн технологийн Шинжлэх ухааны парк нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээ болох

  • Маркетинг, борлуулалтын бизнес инкубатор”
  • Оюутан Бизнес Инкубатор 2016”
  • TechGer founders’ space-үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах нээлттэй орчин болох технологийн гэр
  • Гурван хэмжээст 3D принтерийн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулж байгаа бөгөөд  инкубатор компаниудын төлөөллөө бас оролцуулж байгаа  юм. Үүнд
  1. Марчаахай ХХК- Хүүхдийн дуу,  шүлэг, хүүхэлдэйн кино, үлгэрийг багтаасан “Марчаахай” гар утасны аппликейшн
  2. Алкемист техноложис ХХК- Салбаруудын борлуулалтыг гар утаснаасаа хянах боломжтой гар утасны борлуулалтын систем буюу борлуулалтын цахим дэвтэр  
  3. Сусано технологи ХХК- Зурган боловсруулалт болон cad програмчлал
  4. Анрид ХХК-Вэбсайтын танилцуулга
  5. Гөүсмарт ХХК-Динамик cloud-аюулгүй байдлын файл сан, синк зэрэг шинэ шилдэг технологи бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ танилцуулж байна.

Мөн TechGer-ийн анхны төгсөгч болох NetBell компани нь Монголдоо анх удаа серверийн шүүгээ/Rack/-г  үйлдвэрлэн уг үзэсгэлэнд оролцож байгаа юм.expo

 

Салбарын байгууллагууд