МТ-ийн Инкубаторын 28 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтад “Вайрал Партнерс” шалгарлаа

МТ-ийн Инкубаторын 28 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтад “Вайрал Партнерс” шалгарлаа

ШУП-МТ-ийн Инкубаторын 28 дахь буюу зорилтот салбарын хүрээнд зарласан “Судалгаа, Маркетинг, Борлуулалтын бизнес инкубатор”-ын сонгон шалгаруулалтыг 2016 оны 05-р сарын 25-ны өдөр 217 тоот танхимд зохион байгуулав.

Энэ удаагийн элсэлтээр
1. Вайрал Партнерс ХХК
2. Иргэн Д.Дамдинжав
3. Криатив Вөркшоп ХХК оролцож, өөрсдийн төслөө танилцууллаа.

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу ШУП-МТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг
1.Шинэлэг бүтээлч санаа
2.Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
3.Эдийн засгийн үр ашиг
4.Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
5.Үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаж, шүүгчдийн үнэлгээгээр нэгдсэн дүнг гаргасан болно.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар Вайрал Партнерс ХХК өөрсдийн хэрэгжүүлэх маркетингийн төлөвлөгөөгөө танилцуулан, шүүгчдээс хангалттай үнэлгээ авч, МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангав.
МТ-ийн инкубаторын 28 дахь сонгон шалгаруулалтанд тэнцсэн Вайрал Партнерс ХХК болон бусад оролцогчдодоо ажлын өндөр амжилт хүсье.

incubator -28 элсэлт

Салбарын байгууллагууд