Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

МТҮП-ийн Ерөнхий захирлын 2016 оны 06 сарын 0-ны өдрийн 1а-041 тоот тушаалаар инкубаторын  26 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Энэ удаа МТ-ийн инкубаторын 26 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Хабул электроникс” ХХК, “Гөүсмарт ТМ” ХХК, “Мосс” ХХК, “Наномэп” ХХК, “Анрид” ХХК, “Айхотел” ХХК  /1-р хагас жил/ зэрэг 6 компанийн хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өглөө.

Тус ажлын хэсгийн 2016 оны 06 сарын 09-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр  “Гөүсмарт ТМ” ХХК 88.7%, “Мосс” ХХК 76%, “Наномэп” ХХК 88,1%, “Анрид” ХХК 85%, “Айхотел” ХХК 82%-тай  үнэлэгдсэнээр цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой боллоо.

  • 2016-06-10
  • Уншсан:3189

Салбарын байгууллагууд