“Networking Brunch” арга хэмжээтэй “Үдийн цай”-гаар ажлын алжаалаа тайлцгаав

“Networking Brunch” арга хэмжээтэй “Үдийн цай”-гаар ажлын алжаалаа тайлцгаав

Уламжлалт “Өглөөний цай”-ны жишгийг өргөтгөж паркийнхан инкубаторын компаниудтайгаа хамтран “Networking Brunch” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.  Бид олуулаа болж өнөөдрийн байдлаар инкубаторын тоо 14-т хүрч нийт 65 “өндөг”-нүүдтэй болж бүл нэмсэн төдийгүй тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээ улам чанаржиж хэрэглэгчдийн танил болж, зах зээлд нэвтэрч эхнээсээ амжилт дагуулж байгааг онцлох хэрэгтэй.

Манай инкубаторын гал тогоо улам бэхжиж буй тул шинэ компаниудаа хооронд нь танилцуулах зорилгоор 14 компани тус бүртээ “бяцхан” Pitch time хийнгээ өөр өөрсдийн нэрийн жороор бэлтгэсэн тансаг чамин, ховор, нандин, амттан дүүрэн ширээ засч өөртөө болон хамт олондоо “Үдийн цай”-г зориулж багийн гишүүн бүр  чадварлаг тогооч гэдгээ харуулж чадлаа.

Хамт олонтойгоо хөгжилдөн, хөнгөн яриа өрнүүлэх зуураа контакт тогтоох, цаашид ямар ажлыг яаж, хэрхэн, үр дүнтэй хийх ажлын зураглалаа бизнесийн хүрээнд найзуудаараа “Networking brunch”-аар ширээ тойрон хооллонгоо уулзалдан ярилцлаа. Манай инкубаторынхан харилцан бие биенээсээ суралцаж, туршлага солилцон халуун дотно уур амьсгал бүрдүүлж, инкубаторын “бөөм” үүсгэж  чадсан энэ арга хэмжээгээр ойрын хугацаанд хийхийг хүсч байгаа ажлын талаар санал хүсэлтийн хуудсыг мөн “аялууллаа”.

Мөн ”Breakfast&lunch”-ийн “Шилдэг жор”-ийн ялагчийг тодруулсан нь “Үдийн цай”-ны торгон агшин байв. ”Шилдэг жор”-ыг хамгийн вкус-т сайтай, харах, үнэрлэх, амтлах эрхтэн илүү хөгжсөн, хоолны олон жор мэддэг “ахлах тогооч” С.Билгүүн дарга, “Наномэп”-ийн захирал М.Ган-Эрдэнэ нарын шүүх бүрэлдэхүүн тодруулсан юм.  

Шилдэг гурван жорын тэргүүн байрт Д.Норовсүрэн эгчийн “Өндөгтэй пицца” тодорсон бол “Сүүлтэй хуушуур” нь мөн л 3-р байрт туналаа. Харин дэд байрыг П.Наранцэцэг даргын гарын ганц брэнд шпрот загас, өндөгний цагаан, шар бүхий олон давхраат тусгай жор шалгарлаа. Мөн “Вайрлас партнес”-ийн чин сэтгэлийн “халуун хоол”-ны сет  хамгийн олон санал авснаар “Тусгай жор“ номинацид тодорсон юм.

Залуус маань ширээ тойрон үдийн цайгаа хамтдаа уунгаа чөлөөт ярилцлага өрнүүлж, дардас, ширээний хөл бөмбөг, теннис зэрэг спорт тоглоомд хүч үзэн, ажлын  алжаалаа тайлцгаав.

Дараагийн “Networking brunch” хүртэл баяртай, залуус аа.

collage

Салбарын байгууллагууд