Гадаад харилцааны мэргэжилтэн ажилд сонгон шалгаруулж авна

Гадаад харилцааны мэргэжилтэн ажилд сонгон шалгаруулж авна

МТШУП-аас 2016.07.18-аас 2016.07.22-ны хооронд дараах орон тоон дээр нээлттэй ажлын байр зарлаж байна.

Гадаад харилцааны мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Олон улсын байгууллага, холбоо, их дээд сургууль, сургалтын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах ажлыг хариуцах
  • Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх
  • Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгаа, төсөл хөтөлбөрийн ажлыг сайжруулах, чанаржуулах
  • Байгууллагын цахим хуудас дахь англи хувилбарыг хөтлөх, холбогдох мэдээллээр баяжуулах
  • Холбогдох гадаад дотоодын байгууллага, компаниудын судалгаа хийж, гадаад бодлого, чиглэлийг тогтоох, албан хаагчдыг мэдээллээр хангах, ижил төстэй гадаадын байгууллагатай харилцаа холбоо тогтоох,  албан хаагчдын гадаад дотоодод зорчих болон гаднаас ирэх зочдыг угтах түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

    • ОУ-ын харилцаа болон орчуулагч мэргэжилээр бакалавр ба магистрын зэрэгтэй
    • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан.
    • Тайлан, төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, илтгэх чадвартай,
    • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
    • Харилцааны өндөр соёлтой, Эрх зүйн чадамжтай, өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадвартай байх, хариуцсан ажлаа хийж гүйцэтгэх оюуны бүтээлч ухамсартай байх
    • Ажил, амьдралын зөв дадал хэвшилтэй, эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт, манлайлал сайн
    • Багаар ажиллах, байгууллагын соёл, орчинд дасан зохицох, ажлын ачаалал даах чадвартай,
    • Удирдах, зохион байгуулах авъяастай, эрч хүчтэй, ажлын гүйцэтгэл сайтай
    • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

Бусад:

Төрөл Бүтэн цагийн

Түвшин Мэргэжилтэн

Салбар  Мэдээллийн технологи

Холбоо барих:88005505

Хаяг Мэдээллийн технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг

Утас: 11-327123

Э-шуудан Erdenelkham@itpark.mn

Салбарын байгууллагууд